Өчигдөр улсын хэмжээнд 9618 хүн коронавирусийн эсрэг вакцинд хамрагджээ
6 сарын 17, 2021

Өчигдөр улсын хэмжээнд 9,618 хүн коронавирусийн эсрэг вакцинд хамрагдлаа. Үүнээс 4,446 нь Улаанбаатар хотод, 5,572 хүн орон нутагт хамрагдсан байна. Ингэснээр Улаанбаатарт вакцины бүрэн тунг хийлгэсэн хүний тоо 848,362 болж нэмэгдсэн бол орон нутагт 828,549 боллоо. Манай Улс долдугаар сарын 1-н гэхэд хүн амынхаа 60 хувийг буюу насанд хүрсэн 2,067,292 иргэнээ дархлаажуулахаар төлөвлөсөн. Тэгвэл өнөөдрийн байдлаар дээрх иргэдийн 92 орчим хувь нь буюу 1,901,009 хүн вакцины нэгдүгээр тунг хийлгэсэн бол 1,676,911 хүн буюу 82 гаруй хувь нь бүрэн тунг хийлгээд байгаа талаар УОК-оос мэдээллээ.