1643 хүнээс халдвар илэрч, 2572 хүн эдгэрчээ
7 сарын 6, 2021

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварыг илрүүлэх зорилгоор хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа. ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 9,458 хүний сорьцод шинжилгээ хийхэд 1,643 хүнээс халдвар илэрлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 128,454 болж нэмэгдэв. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бол гаднаас зөөвөрлөгдсөн таван тохиолдол бүртгэгдлээ.

Дотоодын халдварын

  • 915 нь Улаанбаатар хотод
  • 723  нь орон нутагт батлагдсан байна.

Сүүлийн 24 цагт орон нутгаас Орхон аймагт хамгийн олон тохиолдол шинээр илэрсэн буюу 104 тохиолдол нэмэгджээ. Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 39-80 насны 10 хүн эндлээ. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Өчигдөр нийт 2,572 хүн эдгэрч гарсан байна. Өнөөдрийн байдлаар 14,000 орчим хүн коронавирусийн улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээр иргэдийн 76 хувь нь хөнгөн хэлбэрийн оноштой байгаа. Түүнээс гадна, 25,000 орчим иргэн Өрхийн эмнэлгийн хяналт дор гэрээр эмчлүүлж байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн нэгтгэсэн мэдээллийг зарим эмнэлэг хараахан ирүүлж амжаагүй байгаа тул танилцуулж чадахгүйд хүлцэл өчье” гэв.