“Чингис хаан” ОУНБ-ын шатахуун хангамжийн байгууламжийг нээлээ
7 сарын 6, 2021

Үйл ажиллагаагаа эхлүүлсэн “Чингис хаан” Олон улсын шинэ нисэх буудлын шатахуун хангамжийн байгууламжийг нээж, ашиглалтад орууллаа. ИНҮТ-ийн Шинэ нисэх буудлын шатахуун хангамжийн албаны тус байгууламж нь 3 агаарын хөлөгт нэгэн зэрэг сумлагаа хийх хүчин чадалтай.

6 ширхэг агаарын хөлгийн зогсоол дээр байрлах 14 ширхэг гидрантын хавхлагаас түлш түгээх зориулалтын диспенсэр авто машинаар хийгдэнэ. Нэг худаг нь 1 минутанд 1000 галлон буюу 3780  литр  хүртэл  шахах техникийн  хүчин чадалтай. 1920м урттай сумалгааны хос шугам гидрант системтэй. 6,400 тн-ын багтаамжтай байгууламж юм. Шинэ нисэх буудлын шатахуун хангамжийн байгууламжийг 2017 онд улсын комисс хүлээн авчээ.