"Токио-2020" олимпын наадамд оролцох монгол тамирчдын албан ёсны спорт хослол
7 сарын 8, 2021

Биеийн тамир, спортын улсын хорооноос "Токио-2020" зуны олимпын наадамд оролцох монгол тамирчдын спорт хослолыг танилцуулсан. Албан ёсны спорт хослолын материал нь 80% нейлон, 20% ликра бөгөөд цасан цагаан өнгөөр захиалгаар будуулж хийлгэжээ. Нуруу болон хажуу ташаа хэсгийн материалыг агаар нэвтрүүлэх зориулалтын 1мм цоолборуудтай.

  • ЦАХИЛГААН: 100% Японы YKK үйлдвэр.
  • ЛОГО: Резинин логоны наалтыг ОУ-ын олимпын стандартын дагуу 30 см2 дотор
  • ДАЛБАА: Хатгамалтаар ОУ-ын олимпын стандартын дагуу 30 см2 дотор багтааж хийсэн.
  • ӨНГӨНИЙ УУСГАЛТ: Даавуун хэвлэлийн машинаар хийж халуун прессээр буулгажээ.

Харин пүүз нь КВТ6215 төрлийн материалаар хослолын өнгөтэй ижил цагаан өнгөтэй, Nike стандартын ултай тул хөлд эвтэйхэн, маш хөнгөн аж.