ДЭМБ цар тахлын эсрэг "интерлейкин-6" эмийг зөвлөж эхэлжээ
7 сарын 8, 2021

ДЭМБ цар тахлын халдвар авсан өвчтөнүүдэд үзүүлэх тусламж, эмчилгээний удирдамжаа шинэчилж, "интерлейкин-6" эмийг зөвлөж эхэлжээ. Түүнийг кортикостероид эмтэй хавсран хэрэглэвэл биеийн байдал эрс хүндэрсэн өвчтөнүүдийн амийг аврахад өндөр үр дүнтэй хэмээсэн байна.

ДЭМБ-ын эрдэмтдийн санаачилгаар "интерлейкин-6" эмийг 10 мянган өвчтөн хамруулан 27 шат эмнэлзүйн туршилтаар баталгаажуулжээ. Үр дүнд нь 2020 оны есдүгээр сард цар тахлын эсрэг үр дүнтэй хэмээн зарласан "кортикостероид" эм дээр "интерлейкин-6" эм албан ёсоор нэмэгдэж, жагсаалтыг баяжуулсан байна. 

Цар тахлын халдвар аваад, өвчин нь хүндэрсэн хүмүүсийн биед дархлааны тогтолцооны хэт их хариу урвалаас шалтгаалж маш их хохирол учирдаг аж. "Интерлейкин-6" буюу токилизумаб ба сарилумаб эмүүд өвчтөний дархлааны тогтолцооны хэт их хариу урвалыг хориглох үйлчилгээтэй юм. "Интерлейкин-6" эм өвчтөний нас барах эрсдэлийг 13 хувиар бууруулж байгаа нь батлагдсан аж. Э