Баянбүрдийн тойрог орчимд ус зайлуулах шугамын ажлыг долдугаар сарын 14-18-нд хийнэ
7 сарын 13, 2021

"Авто зам, тохижилт, ногоон байгууламжийг ашиглах хамгаалах журам”-ын дагуу Чингэлтэй дүүргийн 5, 6, 9 дүгээр хороо, Баянбүрдийн тойрог орчмын авто замын ус зайлуулах шугамын ажлыг 2021 оны долдугаар сарын 14-18-ны өдрүүдэд хийнэ. Иймд жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу хэмээн Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.