Маргаашаас ажиллах дархлаажуулалтын цэгүүд
7 сарын 13, 2021

Коронавирусийн эсрэг вакцин хийх цэгүүд долдугаар сарын 11-13-нд ажиллахгүй байгаа билээ. Тэгвэл маргааш буюу долдугаар сарын 14-нөөс тус цэгүүд хэвийн ажиллана. Дархлаажуулалтын цэгүүд долдугаар сарын 14-16-ны өдрүүдэд 09:00-17:00, долдугаар сарын 17-18-ны өдрүүдэд 10:00-15:00 цагийн хооронд ажиллах аж.