Амралтын өдрүүдэд ажиллах шинжилгээний цэгүүдийн байршил
7 сарын 14, 2021

Амралтын өдрүүдэд ажиллах шинжилгээний цэгүүдийн байршлыг та бүхэнд хүргэж байна. Орон нутгийг зорих иргэдийн хувьд вакцины бүрэн тунд хамрагдаад 14-өөс дээш хоносон бол шинжилгээ өгөх шаардлагагүй. Вакцины бүрэн тунд хамрагдаагүй иргэд болон нэг машинд хамт зорчих хүүхдүүдийн аль нэг нь (5-аас дээш насны) PCR, эсвэл түргэвчилсэн шинжилгээ өгсөн байх шаардлагатай. Covid-19-ийг илрүүлэх PCR шинжилгээний хариу 72 цаг, түргэвчилсэн шинжилгээний хариу 48 цагийн хугацаанд хүчинтэй байна.