НӨАТ-ын буцаан олголтыг энэ сарын 20-ны дотор олгоно
7 сарын 14, 2021

2021 оны хоёрдугаар улирлын НӨАТ-ын буцаан олголтын урамшууллыг олгох бэлтгэл ажил хийгдэж буй талаар Татварын ерөнхий газраас мэдээлсэн. Мөн НӨАТ-ын буцаан олголтыг энэ сарын 20-ны дотор багтаан олгохоор болжээ. Түүнчлэн зургадугаар сарын 1-нээс 30-ны хооронд худалдан авалт хийсэн баримтын сугалааны тохирол долдугаар сарын 18-ны өдөр шууд тодрох юм. Супер шагнал 20 сая төгрөг ажээ.