Олон улсын музейн өдөр тохиож байна
5 сарын 18, 2018

Жил бүрийн тавдугаар сарын 18-нд Олон улсын музейн өдөр тохиодог. Энэхүү өдрийг 150 орныг эгнээндээ нэгтгэсэн Олон улсын музейн холбооны санаачлагаар 1978 оноос эхлэн тэмдэглэх болжээ. Харин 1992 оноос энэ өдрийг тодорхой нэг сэдвийн дор зохион байгуулах санаачилга гаргасан байна. Манай улсын хувьд 2003 оноос тэмдэглэж эхэлсэн бөгөөд энэ жил “Өргөн харилцаатай музей. Шинэ хандлага, шинэ олон нийт” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байгаа юм.

Онцгой байдлын байгууллага 2016 онд буюу 13 жилийн түүхэн ойн өдрөө Онцгой байдлын албаны түүхэн музейтэй болсон юм. Түүхэн музейд баримт сэлтүүд, цөмийн зэвсгээс хамгаалах хэрэгсэл, багажууд, сургалтын материал, ном, сурах бичиг, гал сөнөөгчдийн хэрэглэж байсан хувцас, багаж хэрэгсэл, улсын нөөцөд хадгалагддаг бараа материалын дээж зэрэг 500 гаруй эд, өлгийн үнэт зүйлс дэлгэгдэж, олон нийтийн хүртээл болж байна гэж