119 төвийн утсанд 24 цагийн хугацаанд 5149 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
7 сарын 17, 2021

КОВИД-ын нэгдсэн лавлах 119 төвийн утсанд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 5,149 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Дуудлагын 92 хувь буюу 4,586 нь дархлаажуулалттай холбоотой лавлагаа мэдээлэл, 3% буюу 134 нь гомдол, 5% буюу 235 нь санал хүсэлт, бусад мэдээлэл байна. Тусгай дугаарын утсанд хандсан нийт дуудлагын 96% буюу 4,937 дуудлагыг шийдвэрлэн ажиллажээ.

Долдугаар сар гарсаар өнөөдрийн байдлаар нийт 110,955 дуудлага иргэдээс ирсэн бөгөөд 102,356 буюу нийт дуудлагын 92 хувьд үйлчилсэн байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.