Цагаан хадны суурьшлын бүсэд хатуу хөл хорио тогтоолоо
7 сарын 17, 2021

Экспортын нүүрс тээврийн гол гарц болсон Цагаан хадны суурьшлын бүсэд өнөөдрөөс /2021.07.17/ хатуу хөл хорио тогтоолоо. Засгийн газрын шийдвэрээр Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт долоо хоног шилжих юм. Энэ хугацаанд ариутгал, халдваргүйтгэл хийж, жолооч нарыг шинжилгээнд хамруулж ногоон бүс болгоход анхаарах аж. Тус боомтод өмнө нь зургадугаар сарын 23-аас эхлэн 14 хоног хатуу хөл хорио тогтоож, улмаар БНХАУ-ын талаас  нүүрсний таталтыг долдугаар сарын 6 хүртэл түр зогсоох шийдвэр гаргаж байв.