Хийлдэг гудастай хөвж явсан зургаан хүүхдийг аварчээ
7 сарын 17, 2021

Баяр, амралтын өдрүүдээр буюу энэ сарын 09-17-ны өдрүүдэд нийт 33 удаагийн усны ослын тохиолдол бүртгэгджээ. Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид Гүрмийн нуурт хийлдэг гудастай хөвж явсан бага насны зургаан хүүхдийг авран хамгаалж, ар гэрийхэнд нь хүлээлгэж өгсөн байна. 

Гол, усны түвшин үерийн аюултай түвшинг даван үерлэж байгаа энэ үед ард иргэд амарч зугаалахдаа сонор сэрэмжтэй байж, бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулан, зориулалтын бус хийлдэг завь, гудас зэргийг ашиглахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Онцгой Байдлын Ерөнхий Газар


Сэтгэгдэл үлдээх
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eren.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.