Сүүлийн гурван өдөрт зам тээврийн ослын улмаас 13 хүн гэмтэж, дөрвөн хүн амиа алдав
7 сарын 19, 2021

2021 оны долдугаар сарын 16, 17, 18-ны амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 501 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 271 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Ослоор нийслэлд 12 хүн, орон нутагт нэг хүн гэмтэж, дөрвөн хүн амь хохирсноос хоёр нь хүүхэд байсан байна.

Ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

Нийслэлд

  • Автомашин явган зорчигч мөргөсөн- 4
  • Автомашин унадаг дугуй мөргөсөн- 1
  • Зорчигч гэмтсэн- 7

Орон нутагт 

  • Автомашин онхолдох- 2
  • Хөдөлгөөн эхлэхдээ- 1

Түүнчлэн гудамж, замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон 167 зөрчлийг илрүүлж /нийслэл/ учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлжээ.

“Орон нутгийн зам хөдөлгөөний соёл-2021” нэгдсэн арга хэмжээ “Ирээдүйгээ хамгаалъя” уриатайгаар улсын хэмжээнд зам тээврийн осол, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулагдаж байгаа билээ. 

Энэ хүрээнд орон нутгийн замд хөдөлгөөнд оролцож байгаа иргэд, жолооч нарыг зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр цагийн менежментийн дагуу 111 цэгт 24 цагаар алба хаагчид осол их бүртгэгддэг цэгүүдэд хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажилласан байна. Энэ үеэр орон нутгаас нийслэлийг чиглэсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн ихссэн тул олон цагаар автомашин жолоодож хөдөлгөөнд оролцож буй жолооч, зорчигч нарын биеийн чилээг тайлах хөдөлгөөн хийлгэх, хүүхэд буруу тээвэрлэсэн зөрчлийг засуулж, хүүхдүүдэд бүс тэнцүүлэгч өгч, жолооч зорчигч нарын суудлын бүсийг зүүлгэн, хурдаа тохируулж, шөнийн цагт гэрлээ шилжүүлж хөдөлгөөнд оролцохыг анхааруулан санамж, зөвлөмж өгч жолооч бүрийг хариуцлагатай хөдөлгөөнд оролцохыг уриалж ажиллажээ. 


Сэтгэгдэл үлдээх
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eren.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.