Агаарын хөлгөөр болон механик, урхи тавих аргаар 2688 га талбайн шавжийг устгажээ
7 сарын 19, 2021

Нийслэлийн ногоон бүсийн ойн сангийн ойн хөнөөлт шавж, өвчний тархалтын судалгааг 80 мянган га талбайд хийхээр болсон. Судалгааны эхний тайлангийн үр дүнд нийт 2,688 га талбайн шавжийг устгаад байна. Тодруулбал, агаарын хөлөг ашиглан микробиологийн аргаар 1,938 га, механик аргаар 500 га, гэрлэн урхи тавих аргаар 250 га талбайн шавжийг устгажээ. Ойн санд тархсан ойн хөнөөлт шавж устгах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерт “Сайхан ойн төлөө” ХХК шалгарсан бөгөөд устгалын ажил үргэлжилж байна хэмээн НБОГ-аас мэдээллээ.