АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч өнөөдөр ирнэ
7 сарын 24, 2021

АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Вэнди Шерман өнөөдөр Монгол Улсад айлчилна.

Тэрээр Япон, БНСУ, Монгол, Хятад улсад айлчилж байгаа юм. Венди Шерман айлчлалаа Япон улсаас эхлүүлж, өнөөдөр Сөүлээс Улаанбаатарт ирнэ. Тэрбээр Монгол Улсын албаныхантай хоёр улсын стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлж, ардчилал, хүний эрхийн үнэт зүйлс, тэр дундаа шашин шүтлэг, итгэл үнэмшилтэй байх, уламжлалт соёлын онцлог, ёс заншлыг хүндэтгэх зэрэг хүний эрхийн талаар хэлэлцэх юм.