Баруун дөрвөн замын уулзвар хэсгийн замыг маргааш 06:00 цагт нээнэ
7 сарын 25, 2021

Нийслэлд хийгдэж буй зам засварын ажлын хүрээнд Баруун дөрвөн замын уулзвар хэсгийн хучилтыг шинэчлэх ажлыг хийж буй. Энэ хүрээнд тус уулзварын замын түр хугацаанд хаасан тул иргэд, жолооч нарыг бусад замаар зорчихыг зөвлөж байна. Долдугаар сарын 23-ны 00:00 цагт эхэлсэн зам засварын ажил маргааш буюу долдугаар сарын 26-ны 06:00 цагт дуусаж, замыг нээнэ гэдгийг Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэв.