Токиогийн олимпоос Ц.Цогтбаатар хүрэл медаль хүртлээ
7 сарын 26, 2021

"Токио-2020" зуны олимпын наадмын жүдо бөхийн -73 кг-ийн жинд манай тамирчин Ц.Цогтбаатар хүрэл медалийн төлөө Канадын тамирчин Артур Маргелидонтой барилдан ялалт байгууллаа. Ингэснээр Монгол Улс Токиогийн зуны олимпын наадмаас хоёр дахь хүрэл медалиа хүртэж байна.