Голден парк хотхон орчмын 43 ширхэг гараашийг буулгаж, хоёр эгнээ авто зам, гэрэлтүүлэг, машины зогсоол байгуулна
8 сарын 19, 2021

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас нийслэлд зөвшөөрөлгүй гараашуудыг албадан буулгаж, газар чөлөөлөх ажлыг хийж буй. Энэ хүрээнд Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Голден парк хотхоны хойд талд байрлах нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүй газар ашиглаж буй 43 ширхэг тоосгон гараашийг тус дүүргийн Засаг даргын 2021 оны А/308, А/309 дүгээр захирамжид үндэслэн албадан чөлөөлж эхэлжээ.

Тус гараашуудыг чөлөөлснөөр хоёр эгнээ авто зам, явган хүний зам, гэрэлтүүлэг, авто зогсоол бүхий бүтээн байгуулалтын ажил хийгдэнэ гэж нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас мэдээллээ.