2009 хүнээс коронавирусийн халдвар илэрч, 4168 иргэн эдгэрчээ
9 сарын 10, 2021

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 2,009 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 249,408 болж нэмэгдэв. Шинээр илэрсэн тохиолдлуудын нэг нь гаднаас зөөвөрлөгдсөн бол үлдсэн 2,008 нь дотоодын халдвар байна.

Дотоодын халдварын задалж танилцуулбал:

  • 651 нь нийслэл хотод,
  • 1,357 нь орон нутагт бүртгэгджээ.

Мөн хугацаанд 4,168 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.

Харин коронавируст халдварын улмаас 0-80 гаруй насны 15 хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна.  Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 21,213 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 39,162 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн – 14,143
  • Хүндэвтэр- 5,123
  • Хүнд – 1,603
  • Маш хүнд – 344 хүн байна.

Халдварын тархалт нэмэгдэх шалтгаан нь хүмүүсийн бөөгнөрөл үүсгэсэн арга хэмжээ, коронавирусийн дельта хувилбарын давлагаатай холбоотой гэдгийг мэргэжлийнхэн тайлбарлаж буй. Иймд иргэдийг хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх, амны хаалтаа тогтмол зүүхийг сануулж байна.