"iPhone 13" загваруудаа танилцууллаа
9 сарын 15, 2021

Apple компани энэ жилийн хамгийн өндөр хүлээлттэй байсан шинэ бүтээгдэхүүн танилцуулах намрын арга хэмжээгээ 2021 оны 09-р сарын 14-15-нд шилжих шөнө виртуал хэлбэрээр амжилттай зохион байгууллаа. "California Streaming" нэртэйгээр зохион байгуулагдсан уг арга хэмжээний эхэнд Apple-ийн ерөнхий захирал Tim Cook Apple TV+ -ийг танилцууллаа. Apple TV+ нь 700 гаруй кино контентыг агуулсан бөгөөд энэ баасан гарагаас эхлэн шинэ кино контентуудтайгаар хэрэглэгчдийн гарт хүрэхэд бэлэн болжээ.

1. iPAD

Apple компани iPad-н хамгийн сүүлийн хувилбар болох 9-р үеийн шинэ iPad-г танилцууллаа. Уг iPad нь A13 Bionic чиптэй, мөн Center Stage функцийг дэмждэг шинэ 12MP-н урд камертай бүтээгджээ. Түүнчлэн iPAd –ийг таны хэрэгцээнд төгс тааруулан ажлуулах iPadOS үйлдлийн системтэй болсон. Мөн A13 Bionic чипийн тусламжтайгаар өмнөх загваруудаас 20% илүү хурдан CPU, GPU болон Neural Engine үзүүлэлтийг багтаажээ. Мөн арын хүчирхэг 8MP камер, өмнөх загвараасаа 2 дахин их багтаамж буюу 64GB-н багтаамжтай болсон төдийгүй USB-C оролттой болсон гэдгээрээ онцлог болжээ.

 

2. iPAd mini

Цоо шинэ iPad Mini нь илүү нарийн, ирмэггүй хүрээтэй болж загварчлагджээ. Шинэ iPad Mini нь 8.3 инчийн Liquid Retina дэлгэцтэй бөгөөд Pink, Starlight, Purple болон Space gray гэсэн шинэлэг өнгөний сонголтуудтай байна.

Мөн USB-C оролттой, урд болон арын камерт сайжруулалт хийсэн бөгөөд урд талдаа 12MP-н хэт өргөн камер суурилуулснаар Apple-ийн Center Stage функцийг дэмжих боломжтой болжээ.

 

Мөн iPad Mini нь 5G сүлжээг дэмжихээс гадна татах хурд нь секундэд 3.5GB болж 2-р үеийн Apple Pencil-г хажуудаа соронзоор тогтоох боломжтой болсон бөгөөд Touch ID-г мөн багтаасан байна.  Шинэ iPad Mini-ийн процессор нь A15 Bionic чиптэй болсноор өмнөх загваруудаас 40% илүү хурдан CPU болон 80% илүү хурдан GPU гүйцэтгэлтэй хамгийн хүчирхэг iPad Mini болж шинэчлэгджээ. Түүнчлэн Home button-гүй болж загварчлагдсан гэдгээрээ хамгийн онцлог байлаа.

 

3. Apple Watch Series 7

Apple Watch Series 7 нь өмнөх загваруудаас илүү шинэлэг дизайнтайгаар танилцуулагдлаа. Дэлгэцийн хүрээ нь ердөө 1.7 мм нарийхан бөгөөд Always-on дэлгэцийн горимтой,  70% илүү тод харагдах дэлгэцийг урлажээ. Дэлгэц нь ирмэггүй болсноор харах хүрээг илүү тэлж өгсөн байна. Ингэснээр өмнөх загвараас 50 % илүү их текстийг дэлгэцэн дээр харах боломжтой болсноос гадна хэмжээний хувьд 41мм болон 45мм-н сонголттой танилцуулагдлаа. Дэлгэцийг илүү бат бөх болгож IP6X  ус тоосны хамгаалалт суурилуулж өгсөн, батарейн хувьд өмнөх загвартайгаа адил 18 цаг тасралтгүй ажилладаг байна.

 

Мөн ойролцоогоор 33% илүү хурдан цэнэглэгдэх боломжтой болсноос гадна энэ удаагийн Apple Watch Series 7-г танилцуулахдаа зүрхний цохилт, цусан дах хүчилтөрөгчийг хэмжих боломж,  шинэ дасгалын горимууд зэрэг илүү эрүүл мэнд болон фитнес дасгал хөдөлгөөнд суурилсан функцыг онцгойлж байлаа. Бас нэг гайхалтай шинэчлэлт нь  Apple Watch Series 7-р мессеж бичиж болохоор болжээ.

 

4. iPhone 13, iPhone 13 Mini

Энэ удаагийн арга хэмжээний хамгийн хүлээлт өндөртэй байсан бүтээгдэхүүн бол яахын аргагүй iPhone 13 байсан билээ. Шинэ загварын хувьд 6.1 инчийн iPhone 13  болон 5.4 инчийн iPhone 13 Mini гэсэн хоёр хувилбарыг эхэлж танилцуулсан бөгөөд хүчирхэг 1200 нитсийн OLED дэлгэцтэй болсон нь энгийн 1200 нитстэй харьцуулахад 28% илүү гэрэл ялгаруулах чадамжтай болсон юм.

 

Үүнээс гадна Apple –ийн хамгийн хүчирхэг процессор болох A15 Bionic-аар тоноглогджээ. Өнгөрсөн жилийн A14 Bionic чиптэй харьцуулахад илүү хурдан болсноос гадна батарейн хувьд илүү хэмнэлттэй болсон байна. Apple A15 Bionic нь 5НМ чип, 6 цөмт процессортой бөгөөд "ухаалаг утасны хамгийн хурдан процессор" гэж тэд тодотгож байлаа. Түүнчлэн график карт нь бусад ухаалаг утаснуудаас 30% илүү хурдан болсон байна.

 

Мөн iPhone 13-н арын камерын систем шинэ загвартай болсон бөгөөд арын хос камерын систем нь 12MP-н өргөн өнцгийн камертай, 47% илүү гэрэл ялгаруулах чадвартай. Шинэ wide sensor нь 12MP-н линзтэй бөгөөд хэт өргөн камер нь илүү хурдан, 120 градусыг харах чадвартай болсон байна. IPhone 13-н камерт чичиргээг багасгахын тулд тогтворжуулагч функцыг илүү сайжруулж өгсөн. Шинэ Cinematic горим нь Machine Learning технологийн тусламжтайгаар зураглалыг илүү бодит болгож онцлох хэсгүүд дээр илүү фокуслаж өгдөг бөгөөд мэргэжлийн камерыг орлохуйц болсон нь хамгийн том дэвшилт байлаа.

Мөн IPhone 13 -ийн батарейн ашиглалтын хугацааг сайжруулж iPhone 13 Mini-г iPhone 12 Mini -ээс 1.5 цаг илүү  ажиллах боломжтой болгож харин энгийн iPhone 13-г iPhone 12 -той харьцуулахад 2.5 цаг илүү ажиллах батарейтай болгож өгчээ.

 

Шинэ загварын хувьд ягаан, цэнхэр, Midnight, Starlight, улаан гэсэн цоо шинэ өнгөний сонголттойгоор хэрэглэгчдийн гарт хүрэх нь.

5. iPhone 13 Pro, iPhone 13 Pro Max

Apple компани iPhone 13-ийн мэргэжлийн түвшний хувилбар болох iPhone 13 Pro болон 13 Pro Max-ийг албан ёсоор танилцууллаа. Энэхүү загварууд нь илүү хурдан A15 Bionic чип, цоо шинэ 3 камер, сайжруулсан Super Retina XDR дэлгэцтэй бөгөөд 120Hz ProMotion дүрс шинэчлэлтийн хурд бүхий дэлгэцтэй болж шинэчлэгджээ.

 

OLED дэлгэц нь өнгөрсөн жилийнхтэй ижил хэмжээтэй бөгөөд 6.1 болон 6.7 инч хэмжээтэй боловч илүү нарийн хүрээтэй болсноор илүү их зүйлсийг дэлгэцэндээ багтаан харах боломжтой болгож өгчээ.

Хэт өргөн камер нь бага гэрэлтэй зургийг илүү тодотгож зураг дарах бөгөөд телефото камер нь 3 дахин томруулж, нийт 3 камераар 6 дахин оптик томруулан зураг дарах боломжтой. Үүнээс гадна 3 камер гурвуулаа шөнийн горимтой болсноороо мөн онцлог байлаа.

 

iPhone дээрх Cinematic mode нь хүн, гэрийн тэжээвэр амьтан, объект дээр видео бичлэгийн чанарыг эрс өөрчлөн, гүн эффектээр бичдэг тул хэн ч байсан мэргэжлийн кино найруулагч шиг кино театрын хэмжээний бичлэг хийх боломжоор бүрэн хангаж байгаа юм.

Мөн илүү бүтээлч байхын тулд уг фокусыг зураг авах явцад болон дараа нь өөрчилж, засварлах боломжтой болгосн байна.

Өнгөний хувьд Silver, Gold, Graphite, Sierra blue гэсэн 4 өнгөний сонголттой загварчлагджээ.

 

Батарейн ашиглалтын хугацаа мөн сайжирсан бөгөөд 13 Pro нь 12 Pro -оос 1.5 цаг урт, 13 Pro Max нь 12 Pro Max -аас 2.5 цаг илүү удаан ажиллах боломжтой болсон. IPhone 13 Pro -ийн багтаамжийн сонголтууд нь 128GB-аас 1TB хүртэл байх бөгөөд энэ нь Apple -ийн ухаалаг утсан дээр урьд өмнө нь санал болгож байгаагүй хамгийн их багтаамж юм.