2515 хүнээс коронавирусийн халдвар илэрч, 6616 иргэн эдгэрчээ
9 сарын 29, 2021

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд коронавируст халдварыг илрүүлэх зорилгоор цуглуулсан сорьцуудад шинжилгээ хийхэд 2,515 хүнээс коронавирусийн халдвар илэрчээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 301,434 болж нэмэгдлээ.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд

  • 1,067 нь нийслэл хотод,
  • 1,448 нь орон нутагт илэрчээ.

Мөн хугацаанд 6,616 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ. Харин коронавируст халдварын улмаас 61-80 гаруй насны 16 хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна. Өнөөдрийн байдлаар уг өвчний хүндрэлээр нийтдээ 1,185 хүн эндээд байна. Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 20,325 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 64,019 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн – 11,137
  • Хүндэвтэр- 6,670
  • Хүнд – 2,128
  • Маш хүнд – 390 хүн байна.