Н.Цэрэнбат “Эрдэнэс Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал болно
10 сарын 1, 2021

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан Н.Цэрэнбатыг "Эрдэнэс Оюу толгой" ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилох төлөөлөн удирдах зөвлөлийн хурал өнөөдөр /2021.10.01/ 15:00 цагт товлогджээ.

"Эрдэнэс Оюу Толгой" ХХК-ийг "Эрдэнэс Монгол" ХХК-ийн охин компани хэлбэрээр 2011 үүсгэн байгуулсан бөгөөд "Оюу Толгой" ХХК-ийн төрийн эзэмшлийн 34 хувийг албан ёсоор шилжүүлэн авч үйл ажиллагаагаа явуулж буй. Н.Цэрэнбатын хувьд 2016 онд Увс аймгаас УИХ-д сонгогдон улмаар 2017 онд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар томилогдож байсан. Өнгөрөгч 2020 оны сонгуульд мөн тойрогтоо дахин өрсөлдсөн боловч сонгогдож чадаагүй юм. 

Түүний төгссөн сургууль, мэргэжил:

  • 1996 онд Увс аймаг Улаангом 2 дугаар 10 жилийн сургууль
  • 2000 онд Техникийн их сургууль, Компьютер техник менежментийн сургууль, санхүүгийн менежмент бакалавр
  • 2001 онд Техникийн их сургууль, Компьютер техник менежментийн сургууль, магистр

Ажилласан байдал:

  • 2000-2001 онд Мобиком корпораци
  • 2003-2004 онд “Таван богд” групп
  • 2005-2010 онд “Увс хүнс” ХХК-ийн дэд захирал
  • 2010-2012 онд Улсын Их Хурлын гишүүний туслах
  • 2012-2015 онд “Трансинконсулт” ХХК-д
  • 2015 онд Сангийн яамны Төсвийн хяналт, ЭУ-ын газрын дарга
  • 2015-2016 онд “Юу Эф Си” групп-т гүйцэтгэх захирал
  • 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2017-2020 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байв.

Гадаад хэл:

  • Англи, Орос