Дархлаажуулалтын цэгүүдийн байршил
10 сарын 6, 2021

Улаанбаатар хотод өнөөдөр дархлаажуулалтын суурин 37 цэгт 46 багийн 220 эмч, ажилтан ажиллаж, 2978 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана.

Нийслэлийн хэмжээнд өчигдөр вакцины

  • I тунд 76,
  • II тунд 213,
  • нэмэлт сэргээх тунд 1,633 буюу нийт 1,922 иргэн дархлаажуулалтад хамрагдсан байна.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.5 хувь, II тунгийн хамралт 70.7 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 16.5 хувь байна.

Мөн 2,919 жирэмсэн эх, 12-15 насны 67,017, 16-17 насны 26,327 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа гэж Нийслэлийн Онцгой комиссоос мэдээлэв. Иргэн та өөрт байрлах дархлаажуулалтын цэгт очин вакцин хийлгэх боломжтой. 

Дархлаажуулалтын цэгүүдийн байршил:

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7