2237 тохиолдол шинээр батлагдаж, 6500 хүн эдгэрчээ
10 сарын 7, 2021

Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавируст халдварын нийт 2,237 тохиолдол шинээр батлагджээ. Батлагдсан тохиолдлууд бүгд дотоодын халдвар байна.

Дотоодын халдварын задалж танилцуулбал,

  • 1,107 нь нийслэл хотод
  • 1,130 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Одоогоор халдвар авсны улмаас 22,110 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Тэднийг биеийн байдлаар нь ангилбал

  • Хөнгөн 13,006
  • Хүндэвтэр 6,721
  • Хүнд 2,051
  • Нэн хүнд 332 иргэн байна.

Харин гэрийн хяналтад 57,064 хүн байгаа аж. Мөн өнгөрсөн хоногт 6,500 хүн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарсан талаар Эрүүл мэндийн яам мэдээллээ. КОВИД-19-ийн эмчилгээ хийлгэж байсан, архаг хууч өвчтэй 15 хүн нас баржээ. Нас барсан иргэдийн 11 нь эмэгтэй, 4 нь эрэгтэй бөгөөд 21-ээс дээш насны иргэд байжээ.


Сэтгэгдэл үлдээх
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eren.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.