Улаанбаатарт 4 градус хүйтэн
10 сарын 15, 2021

Улаанбаатарт үүлшинэ, хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 3-5 градус хүйтэн байна. Төв болон зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Өдөртөө зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Нутгийн зүүн хагаст салхи баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Өдөртөө Алтайн өвөр говь орчмоор 9-14 градус, Их нууруудын хотгор, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2-7 градус дулаан, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 3-8 градус хүйтэн, бусад нутгаар 4 градус хүйтнээс 1 градус дулаан байна.

ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР


Сэтгэгдэл үлдээх
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eren.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.