Ойрын хоногуудад цаг агаар тогтуун байна
10 сарын 19, 2021

Нийслэлд багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгино орчмоор 10-12 градус, бусад хэсгээр 5-7 градус хүйтэн, өдөртөө 6-8 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 8-10 градус хүйтэн, өдөртөө 6-8 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 10-12 градус хүйтэн, өдөртөө 5-7 градус дулаан байна.  Малчид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарна.

2021 ОНЫ АРАВДУГААР САРЫН 18-НЫ 20.00 ЦАГААС АРАВДУГААР САРЫН 19-НИЙ 20.00 ЦАГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

Хур тунадас: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Шөнөдөө зүүн аймгуудын нутгаар хойноос, бусад нутгаар баруунаас, өдөртөө ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор болон Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Улз, Халх гол орчмоор 10-15 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 0-5 градус. Бусад нутгаар 5-10 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор болон Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 2-7 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 10-15 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан байна.

2021 ОНЫ АРАВДУГААР САРЫН 20-НООС 24-НИЙГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Энэ сарын 23-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр ялимгүй цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 23-нд Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна.

Эх сурвалж: ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР