Өнөөдөр ажиллах байгаа дархлаажуулалтын цэгүүд
10 сарын 22, 2021

Улаанбаатар хотод өнөөдөр явуулын 32 баг, суурин 38 цэгт 4,818 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Эдгээрт 79 багийн 307 эмч, ажилтан ажиллах юм. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цагт ажиллах тул та өөрт ойр байрлах аль ч цэгт очин вакцин хийлгэх боломжтой. 

Нийслэлийн хэмжээнд өчигдөр вакцины

  • I тунд 51,
  • II тунд 129,
  • нэмэлт сэргээх тунд 1,246 буюу нийт 1,426 иргэнийг дархлаажуулсан байна.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.6 хувь, II тунгийн хамралт 71.2 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 18.9 хувь байна. Мөн 2,940 жирэмсэн эх, 12-15 насны 67,386, 16-17 насны 26,477 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа гэж Нийслэлийн Онцгой комиссоос мэдээлэв.

Дархлаажуулалтын цэгүүдийн байршил:

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг


Сэтгэгдэл үлдээх
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eren.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.