1625 иргэн коронавирусийн халдвараар өвчилж, 10 хүн нас баржээ
10 сарын 28, 2021

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 1,625 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR  шинжилгээгээр батлагджээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 355,129 болж нэмэгдлээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 14 нь гаднаас зөөвөрлөгдсөн бол үлдсэн 1,611 нь дотоодын халдвар байна.

Дотоодод бүртгэгдсэн халдварын задалж танилцуулбал,

  • 931 нь Улаанбаатар хотод,
  • 680 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 41-80 гаруй насны 10 хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна.

Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1,626 хүн эндээд байна. Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 17,619 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 55,509 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн – 8,372
  • Хүндэвтэр- 6,755
  • Хүнд – 2,129
  • Маш хүнд -363 хүн байна.