Шүүх шинжилгээний байгууллагын дүгнэлт гарснаар хүүхдийн нас барсан шалтгаан тодорхой болно гэв
11 сарын 11, 2021

Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд хоёр сартай хүүхэд нас барсан харамсалтай хэрэг гарсан. Урьдчилсан байдлаар хүүхдийг унтаж байх үед гудамжны муур хамрын зөөлөн эдийг нь гэмтээсний улмаас нас барсан байх магадлалтай талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Тэгвэл уг хэргийн талаар цагдаагийн байгууллагаас "2021 оны арваннэгдүгээр сарын 8-нд Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд хоёр сартай хүүхэд нас барсан талаарх дуудлага мэдээлэл ирснийг тухайн орон нутаг дахь цагдаагийн байгууллага шалгаж байна. Амь хохирогчийн хамрын зөөлөн эд ухагдсан, нүүр толгой хэсэгт олон тооны цэгэн шархтай нас барсан байсан. 

Шүүх шинжилгээний байгууллагын албан ёсны дүгнэлт 21 хоногийн дараа гарснаар хүүхдийн нас барсан шалтгаан тодорхой болно. Хэргийг шалгаж байгаа тул үүнээс дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэсэн байна.