COVID-19-ийн вакцины гурав дахь тунг 6635, дөрөв дэх тунг 7901 хүн хийлгэжээ
1 сарын 18, 2022

Коронавирусийн Омикрон хувилбарын тархалттай холбоотойгоор манай улс вакцины дөрөв дэх тунгийн дархлаажуулалтыг 18-аас дээш насны иргэдэд сайн дураар хийж эхэлсэн. Ингэхдээ гурав дахь тунг хийлгэснээс гурван сарын дараа, гуравдугаар тунг хийлгэсний дараа халдвар аваад эдгэрснээс 21 хонож байж дөрөв дэх тунг хийлгэхийг зөвлөж буй. Тэгвэл өнгөрсөн хоногт улсын хэмжээнд 6,635 хүн вакцины гурав дахь тунд хамрагдсан бол дөрөв дэх тунг 7,901 хүн хийлгэжээ. Ингэснээр вакцины дархлаа сэргээх нэмэлт нэг дэх тунд хамрагдсан иргэдийн тоо хүн амын 30 хувийг эзэлж байна.

Мөн энэ нь 18-аас дээш насны иргэдийн 49.4 хувийг эзэлж байгаа юм. Харин дөрөвдүгээр тун буюу дархлаа сэргээх хоёр дахь тунд хамрагдсан иргэдийн тоо хүн амын 1.1 хувьд хүрэв. Коронавирусийн эсрэг вакцинжуулалт эхэлснээс хойш өнөөдрийн байдлаар нийт 5,456,046 хүн тун вакцин хэрэглэжээ. Үүнээс

  • I тунд 2,268,196,
  • II тунд 2,168,532,
  • III тунд 975,013,
  • IV тунд 44,305 хүн тус тус хамрагдсан байна.