Нийт нутгийн 50 орчим хувьд цастай байна
1 сарын 18, 2022

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр нэгдүгээр сарын 10-ны байдлаар нийт нутгийн 50 орчим хувьд цастай байна. Үүнээс Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн өндөрлөг, Хан Хөхийн нуруу, Хархираа Түргэний уулс, Тамсагийн хоолойгоор 20.1 см-ээс их, Увсын Малчинд 24 см, Баян-Өлгийн Сагсай, Увсын Хяргас, Зүүнговь, Баруунтуруун, Хөвсгөлийн Ренчинлхүмбэ, Сэлэнгийн Хүдэр, Ерөөд(Бугант) 11-20 сантиметр цасан бүрхүүл тогтжээ.

Баян-Өлгийн Булган, Увсын Улаангом, Сагил, Түргэн, Давст, Ховдын Жаргалант, Завханы Улиастай, Цагаанхайрхан, Тосонцэнгэл, Яруу, Хөвсгөлийн Чандмань-Өндөр, Цэцэрлэг, Улаан-Уул, Цагаан-Үүр, Цагааннуур, Сэлэнгийн Сүхбаатар, Түшиг, Зүүнбүрэн, Цагааннуурт 6-10 см, тал хээрийн болон говийн нутгийн зарим хэсгээр 1-5 см цастай байгаа бол бусад нутгаар цасгүй байна.