860 иргэн коронавирусийн халдвараар өвчилж, гурван иргэн нас баржээ
2 сарын 7, 2022

Сүүлийн хоногт улсын хэмжээнд 860 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 584 нь Улаанбаатар хотод, 276 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Уг өвчний улмаас 61-ээс дээш насны гурван иргэн нас баржээ. 

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 5,561 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 26,224 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа аж. 

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн - 1,125
  • Хүндэвтэр - 3,499
  • Хүнд - 567
  • Маш хүнд – 70  хүн байна.