Нарны замын хөдөлгөөний чиглэлд өөрчлөлт оруулжээ
5 сарын 24, 2018

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төвөөс Нарны замын хөдөлгөөний чиглэлд өөрчлөлт оруулжээ. Тодруулбал Энхтайваны гүүрний зүүн хэсэг, Нарны замруу хойноос орох урсгалыг зөвхөн баруун гар тийш эргүүлж, ачааллыг бууруулах зорилгоор ажиллаж байна. Ингэснээр Замын цагдаагийн уулзвар болон урагш Махатма Гандийгийн гудамжруу орох ачааллыг багасгана гэж тооцжээ. Буцаж эргэх хөдөлгөөнийг Энхтайваны гүүрний баруун хэсэгт байрлах "Петровис" шатахуун түгээх станцаар зорчиж, үйлдлийг гүйцэтгэж болох юм байна. Ингэж огтлолцлолыг арилгаснаар тус уулзварын гэрэл дохионы зүүн эргэх горим хасагдаж хүлээлгийн хугацаа багасан Нарны замын хөдөлгөөний эрчим хёор талдаа нэмэгдэх давуу талтай ажээ. Иймд жолооч, тээвэрчдийг  зорчих чиглэлийг зөв төлөвлөж замын хөдөлгөөнд оролцохыг хүсэв.