Сэлэнгэ аймагт хээрийн түймэр гарч, 4.5 га талбай шатжээ
3 сарын 24, 2022

Сэлэнгэ аймгийн Мандал суманд хээрийн түймэр гарч, 4.5 га талбай шатжээ. 

Тус сумын Тарни 8 дугаар багийн “Дарьт” гэдэг газарт хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг гуравдугаар сарын 23-ны өдрийн 16:32 цагт онцгой байдлын байгууллагын алба хаагчид хүлээн авсан байна.

Ингээд аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид 15 км замыг туулан очиж 45 минут ажиллаж 18:00 цагт цурамд оруулан мөн өдрийн 18:30 цагт бүрэн унтраажээ. Түймэрт нийт хээрийн 4.5 га талбай өртөж шатсан байна. 

Иймд

Иргэн та бүхэн асаасан гал, чүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах,

халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх,

гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах,

автомашин техникийн бүрэн бүтэн байдлыг хангах,

насанд хүрээгүй хүүхдийг түймрийн аюултай үед ой, хээрт чүдэнз, асаагууртай явуулахгүй байх

 гал унтраах багаж хэрэгслийг бэлтгэх зэргээр ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг ОБЕГ-аас анхаарууллаа.