Хойд Солонгос дахин пуужин харважээ
3 сарын 24, 2022

Гуравдугаар сарын 24-ний пүрэв гарагт БНАСАУ пуужин харважээ. Япон тэнгисийн зүг харвасан энэ пуужин нь баллистик пуужин байж болзошгүй гэж Японы Эргийн хамгаалалт мэдээлснийг NHK агентлаг дамжуулсан байна.

Японы эргийн хамгаалалтын алба тэнгист яваа загас агнуурын хөлөг онгоцуудад болзошгүй аюулын талаар сэрэмжлүүлжээ.Өмнөд Солонгосын цэргийнхэн ч мөн БНАСАУ "үл мэдэгдэх" пуужин харвасан талаар мэдээлсэн байна.