Өнөөдөр болох үйл явдлууд
5 сарын 28, 2018

Төрийн ордонд УИХ дахь намын бүлгүүд хуралдана.

09.00 цагт НҮБ-ын байранд 21 аймгийн боловсролын мэдээлэл статистик, хяналт шинжилгээ хариуцсан мэргэжилтнүүдэд зориулсан “Монгол Улсын боловсролын статистикийн сургалт” болно.

09.00 цагт “Holiday Inn” зочид буудалд "Ойн тогтвортой менежмент хэрэгжүүлж, нутгийн иргэдийн амьжиргааг дэмжих нь" төслийн үр дүнгийн семинар болно.

10.00 цагт Нийслэлийн Засаг дарга С.Батболд Баянхошуу дэд бүтцийн төвийн бүтээн байгуулалттай танилцана. Утас: 91113191

11.00 цагт МҮХАҮТ-д "Ногоон технологи, эрчим хүчний хэмнэлт-2018" үзэсгэлэн, зөвлөгөөн болно.

11.00 цагт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн гадна тэмээчин бүсгүй Н.Байгалмаад 57500 евро залилуулсан гэх Эстони улсын иргэн Рой Страйдер мэдээлэл хийнэ.

11.00 цагт Монголын залуучуудын холбоонд “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийн хүрээнд “Сайн найз” хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан арга хэмжээ болно.

12.00 цагт ЭМЯ-нд 17 аймагт уургийн гаж хөгжлийг оношлох тоног төхөөрөмж гардуулна.

14.30 цагт УДБЭТ-т “Монголын үндэсний балет” улсын хоёрдугаар уралдааны нээлт болно. Утас: 80180808

18.00 цагт Монгол -Японы төвд “Япон киноны өдрүүд”-ийн нээлт болно.