Грэмми шагнал гардуулах ёслолын үеэр Зеленский үг хэлэв
4 сарын 4, 2022

Украины ерөнхийлөгч Лас Вегаст болсон Грэмми наадамд гэнэтийн видео бичлэгээр оролцон, үзэгчдэд дайны сөрөг нөлөөллийн талаар ярьжээ. Тус видео бичлэгийг наадмын өмнө бичин авч толилуулсан байна. Зеленский дайнаас болж хэдэн мянган энгийн иргэн хохирч, олон хүүхэд амиа алдаж байгаа талаар ярьжээ.

Владимир Зеленский бичлэгийн төгсгөлд дэлхийн дуучид, хөгжимчдийг нэгдэж дайны эсрэг ая дууны мэндчилгээ өргөхийг хүссэн байна. Зеленский үг хэлж дууссаныхаа дараа Жон Лежендийг тайзан дээр урин, Украин-Оросын түрэмгийллийн эсрэг “Эрх чөлөө” дуугаа толилуулахыг хүсчээ.