Говьсүмбэр аймагт ган бөмбөлөгийн үйлдвэрийн тогоо дэлбэрчээ
4 сарын 13, 2022

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын II багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Баяннексус” ХХК-ийн үйлдвэрийн төмөр тогоо дэлбэрчээ. Ослын улмаас 39-42 насны хоёр эмэгтэй, нэг эрэгтэй түлэгдэж гэмтжээ. Ган бөмбөг үйлдвэрлэдэг тус компани дээр гарсан эл ослын шалтгааныг шингэрүүлсэн хийн бортогыг цэвэрлэлгүй тогоонд хийснээс үүдсэн гэж урьдчилсан байдлаар үзэж байгаа гэнэ.