БНХАУ ОХУ-аас импортолсон коксжсон нүүрсний хэмжээ 2 дахин өсжээ
4 сарын 21, 2022

Украины асуудлаас үүдэн зарим улс орнууд ОХУ-аас нүүрс авахаа зогсоогоод байгаа билээ. БНХАУ-ын гаалийн мэдээллээр ОХУ-аас импортолсон коксжих нүүрсний хэмжээ 2021 оны гуравдугаар сард 550 мянган тонн байсан бол энэ оны гуравдугаар сард 1.4 сая тонн болж өссөн үзүүлэлттэй байна. Өнгөрсөн онд ОХУ-ын нүүрсний үнэ бага зэрэг өссөн ч Индонез, Монгол Улс зэрэг бусад нийлүүлэгчдийн үнээс хамаагүй доогуур хэвээр байгаа аж.