“Оюутолгой”-н зэсийн баяжмалын үйлдвэрлэл буурчээ
4 сарын 21, 2022

“Оюутолгой” компани энэ онд 110-150 мянган тонн зэсийн баяжмал, 135-165 мянган унц алт үйлдвэрлэхээр төлөвлөжээ. Оны эхний улиралд ил болон гүний уурхайгаас 30.3 мянган тонн баяжмал дахь зэс үйлдвэрлэсэн байна. Үйлдвэрлэлийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 33 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ. Баяжмал дахь зэс болон алтны агууламж буурснаар энэ онд экспортын орлого өмнөх оноос буурах төлөвтэй байгаа аж. Баяжмал дахь алтны хэмжээ 59 мянган унц болж, өмнөх оны мөн үеэс 60 хувиар буурсан байна. Өмнө нь тооцоолж байсанчлан хүдэр дэх зэс болон алтны агууламж буурсан нь үйлдвэрлэлийн хэмжээ буурахад нөлөөлсөн байна.


Сэтгэгдэл үлдээх
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eren.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.