Ё.Отгонбаярын хэргийг прокурор хэрэгсэхгүй болгожээ
5 сарын 3, 2022

МАН-ын зөвлөх асан Ё.Отгонбаярын эхнэр Ш.Батнасангийн хувь эзэмшдэг компани Хөгжлийн банкнаас 17.7 тэрбум төгрөгийн зээл авсан тухай мэдээлсэн сайт болон сэтгүүлч У.Оргилмааг заналхийлсэн байдаг. Үүнтэй холбоотой сэтгүүлч У.Оргилмаа Эрүүгийн цагдаагийн газарт хандаад байсан юм. Харин Эрүүгийн цагдаагийн газраас шалгаж энэ оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр прокуророос хэрэгсэхгүй болгож, хаасан байна. Прокурор хэргийг "Гэмт хэргийн шинжгүй" хэмээн үзжээ.