ЭЕШ өгөх сурагчдад сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг боллоо
5 сарын 9, 2022
Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэж буй шалгуулагчид сэтгэл зүйн зөвлөгөө авах боломжтой болжээ. Боловсролын үнэлгээний төв албан ёсны пэйж хуудсаараа дамжуулан "Сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээ"-г үзүүлж эхэллээ.
  • Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэж буй шалгуулагчид:
  • ЭЕШ-тай холбоотой стресс, санаа зовнил байгаа бол,
  • Шалгалтад сэтгэл зүйгээ хэрхэн бэлтгэхээ мэдэхгүй байгаа бол,
  • Шалгалтад бэлтгэхдээ анхаарлаа хэрхэн төвлөрүүлэхээ мэдэхгүй байгаа бол,
  • Шалгалтын айдсаа хэрхэн даван туулахаа мэдэхгүй байгаа бол сэтгэл зүйн зөвлөгөөг авахыг уриалж байна.