УЛААНБААТАР ХОТ: 30-32 градус дулаан
6 сарын 1, 2018

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө баруун хойш эргэж үдээс хойшдоо секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Шөнөдөө 18-20 градус, өдөртөө 30-32 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн хойд, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Сэрүүсч Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 11-16 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 16-21 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө баруун хойш эргэж зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Шөнөдөө Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 2-7 градус, Орхон-Сэлэнгийн сав, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр 15-20 градус, бусад нутгаар 10-15 градус, өдөртөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 10-15 градус, Хэнтэйн уулархаг, Орхон-Сэлэнгийн сав, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр 29-34 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 14-19 градус, өдөртөө 32-37 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 32-34 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Шөнөдөө бүх нутгаар 16-21 градус, өдөртөө нутгийн баруун хэсгээр 25-30 градус, бусад нутгаар 31-36 градус дулаан байна.