Оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 95 тохиолдол гарчээ
5 сарын 16, 2022

Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд өчигдөр буюу тавдугаар сарын 15-нд нийт 1791 гомдол, мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл  1481, хулгайтай холбоотой 28, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 137, гэмт хэргийн шинжтэй 85 мэдээлэл тус тус бүртгэгдсэн байна. Мөн автомашин согтуугаар жолоодсон  160, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан  133, хүний биед халдсан 63, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн  141, эрүүлжүүлэх байранд хоносон  190, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 95 тохиолдол гарчээ.