Та арилжаанд оролцохоосоо өмнө БИРЖИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ нягтладаг уу?
5 сарын 16, 2022

Дэлхий дахинд дижитал эдийн засгийн хөгжил эрчимтэй явагдаж байгаа энэ үед бид юуг мэдэж, анхаарах ёстой вэ. Нэн тэргүүнд бид виртуал хөрөнгийн талаарх ойлголтоо нэмэгдүүлэх шаардлага үүсээд байна. Үүний дараа виртуал орчинд нууц үг, нэвтрэх нэр зэрэг хувийн мэдээллээ алдахгүй байх чухал. Тиймээс бид “MNCERT/CC” ТББ-тай хамтран аюулгүй байдлаа хэрхэн хамгаалах талаар  цуврал мэдээллийг бэлтгэн хүргэж байгаа билээ. Өмнөх дугаарт бид виртуал хөрөнгийн биржийн аюулгүй байдал, хувийн мэдээллээ хэрхэн хамгаалах талаар товчхон мэдээллийг хүргэсэн. Энэ удаа иргэд виртуал арилжаанд оролцох биржээ хэрхэн сонгох талаар зөвлөгөөг хүргэж байна.

Өмнө нь бид манай улсад 12 крипто бирж үйл ажиллагаа явуулж байгааг мэдээлсэн. Эдгээр бирж хэр тогтвортой явж ирсэн, ямар томоохон төслүүд хэрэгжүүлсэн, технологийн багаа хэрхэн бүрдүүлсэн гэдгээс хамаарч иргэд арилжааны платформоо сонгодог байна. Тухайлбал, Complex биржийг жишээ болгон тайлбарлаж үзье. Mongol Chat, Mongol NFT төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн залуус Complex биржийг хөгжүүлж ажилладаг байна. Саяхандаа сарын өмнө эдгээр залуус дэлхийн виртуал ертөнцөөс 200 мянган ам.долларын хөрөнгийг амжилттай татсан талаар мэдээлэл цацагдсан. Үүнээс өмнө ч өнөөдөр ч тэдний хөгжүүлсэн олон аппликейшнүүдийг монголын банкны салбарынхан ашигладаг. Өдөрт хэдэн зуун мянган хэрэглэгч дээрх технологийн багын бүтээлийг банкны салбарт ч, өргөн хэрэглээнд ч, виртуал арилжаанд эчнээ ашигладаг болсон гэсэн үг.

Complex-ийнхэн өөрсдийн биржээ маш даруухан атлаа товчоор тайлбарласан:

  1. Аюулгүй байдал: Найдвартай технологийг ашиглан олон давхар хамгаалалттайгаар бүтээгдсэн платформ,
  2. Технологийн  хувьсгалыг дэмжинэ: Криптогоос гадна бараа, үйлчилгээ, үйл ажиллагааны менежментийн хэлбэрийг өөрчилж чадахуйц шинэ, бүтээлч токенуудыг хөгжүүлж байгаа,
  3. Хурдан, бат бөх технологи: Ачаалал ихтэй үед бодит цагийн захиалгыг хялбар гүйцэтгэх үүднээс тусгайлан бүтээсэн системтэй.  Bittrex биржийн өргөн хүрээтэй API-үүдээр дамжуулан арилжааны платформ болон алгоритмын арилжаагаа гүйцэтгэдэг,

 Үүнээс та бүхэн бирж зөвхөн койн буюу крипто арилжаанаас гадна хувирах чадвартай байх ёстой. Дэлхийн зах зээлээс бараа, бүтээгдэхүүн, үл хөдлөх хөрөнгө зэргийг биржээр дамжуулж авах боломж үүсч байна гэсэн үг.


  •  Хэрвээ харилцагч технологийн болон эрсдэлийн удирдлагын мэдлэг туршлагатай бол бирж сонгохдоо өөрөө ямар хэмжээний эрсдэл хүлээх эсэхээ шийдэх боломжтой. Ингэхдээ тухайн бирж нь хэрэглэгчид ямар төрлийн хэтэвч санал болгодог, бирж дээр хадгалагдаж буй хэтэвчээ ямар хэлбэрээр удирддаг, аль улсад бүртгэлтэй эсэхээс шалтгаалан ямар хэмжээний эрсдэлийн удирдлагын комплаенсын шаардлага хангаж байгааг харж сонгох боломжтой.
  • Хэрэглэгч өөртөө илүү их удирдлага авч, эрсдэлийн дийлэнхийг сонгох хүсэлтэй бол non-custodial хэтэвч буюу хэрэглэгч өөрөө бүх удирдлагыг гартаа авах хэтэвч бүхий биржийг сонгох боломжтой (coinbase wallet, simpleswap etc). Ийм төрлийн бирж дээр арилжаа хийж байгаа бол бирж халдлагад өртөх үед бүх хэрэглэгчийн виртуал хөрөнгө алдагдах магадлал багатай. Харин хэрэглэгч өөрөө бүх хариуцлагыг хүлээх тул, хэрэглэгч өөрийн нууцлал аюулгүй байдлыг сайтар хангах шаардлага үүснэ.

    •  Харин custodial төрлийн хэтэвчтэй байвал таны хэтэвчний удирдлагыг бирж эсвэл гуравдагч этгээд хариуцан ажилладаг гэсэн үг (binance, bittrex etc). Энэ тохиолдолд бирж халдлагад өртвөл маш олон харилцагчийн виртуал хөрөнгө алдагдах эрсдэл үүсэх магадлалтай. Гэхдээ custodial хэтэвчтэй байлаа гээд бирж нь байнга халдлагад өртөх магадлалтай гэсэн үг биш. Энэ тохиолдолд тухайн бирж нь нийт харилцагчийн виртуал хөрөнгийг hot-wallet буюу интернэтэд хандалттай хэтэвч дээр удирддаг уу эсвэл cold-wallet буюу интернэтэд холбогдоогүй хэтэвчид хадгалж байгаа эсэхээс хамаараад эрсдэлийн түвшин ялгаатай байна.

    Түүнээс гадна бирж нь custodial эсвэл non-custodial хэтэвч санал болгож байгаагаас үл хамаараад тухайн биржийн эрсдлийн удирдлага, дагаж мөрдөж буй хууль эрх зүйн зохицуулалтаас хамааран тухайн биржийн халдлагад өртөх эрсдэл ялгаатай байна.