С.Эрдэнэ: Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжинэ
5 сарын 17, 2022

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагыг УИХ-ын гишүүн Т.Доржханд тэргүүтэй улс төрчид шаардаж байгаа билээ. Энэ талаар Ардчилсан намын дарга С.Эрдэнэ байр, сууриа илэрхийллээ. Тэрбээр "Бид сөрөг хүчний зүгээс байр сууриа илэрхийлсэн. Сонгогчдын саналыг гээдэг одоогийг сонгуулийн тогтолцоог халах ёстой. Энэ бол төлөөллийг бүрэн хангаж чаддаггүй. Тухайлбал, эрх баригчид нийт сонгогчийн 40 хувийн санал авчхаад УИХ-д 80 гаруй хувийн суудлыг эзэлж байна. Энэ нь төлөөллийн зарчим алдагдсаныг харуулж байгаа юм. Гишүүдийн хувьд ямар нэг ажил, албан тушаал эрхэлснийхээ төлөө өөр албан тушаалд очиж болдоггүй гэх мэт хязгаарлалт тавиулдаг байж болохгүй. Харин "давхар дээл" буюу албан тушаалд очсон этгээд ажил үүргээ гүйцэтгэж чадахгүй бол хариуцлагаа шударгаар хүлээж чаддаг тогтолцоог хатуу мөрдөх ёстой. Үндсэн хуулийн өөрчлөлтийг АН дэмжих байр суурьтай байна" хэмээв.