Ц.Даваасүрэн: 2024 онд бид өвлийн цагаар хязгаарлалт хийдэг болно шүү
5 сарын 19, 2022
Чуулганы нэгдсэн хуралдаанаар "Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Бид олон хөтөлбөр, төлөвлөгөөтэй болоод байна. Ингэснээр олон зүйл рүү самгардаад байна. Жижигхэн эдийн засагт тодорхой хэдэн зүйл дээр л анхаараад үр дүнг нь үзмээр байгаа юм. Олон зүйл рүү самгардчихаар үр дүн гарахгүй байна. Баримт бичиг үйлдвэрлээд л гоё нэр өгөөд л байна. Гэтэл хэрэгжээд явж байгаа нь алга. Хэрвээ хэрэгждэг байсан бол өнөөдөр ядуурлын түвшин буурсан байгаа. Валютын түвшин хараат бус байх ёстой. 30 жил гоё сайхан зүйл ярьлаа. Нефтийн үйлдвэр ярьсан хэвээрээ л байна. Эрчим хүчний хараат хэвээрээ. 2024 онд бид өвлийн цагаар хязгаарлалт хийдэг болно шүү. Учир нь эх үүсвэр байхгүй. Жилдээ 60-80 мегабайтаар хэрэглээ өсч байна. 60-80 мегабайтын шинэ эх үүсвэр баригдаж байх байтал юу ч байхгүй. Тиймээс олон зүйл рүү биш яг хэрэгцээтэй зүйл рүүгээ анхаарлаа хандуулмаар байна" гэлээ.