Жонни Депп шүүх хуралд ялалт байгуулав
6 сарын 2, 2022
Жонни Депп лхагва гарагт хуучин эхнэр Амбер Хердийнхээ гүтгэлгийн хэргээр шүүхэд нэхэмжлэл гаргаж, тангарагтны шүүх Деппийг харилцааныхаа явцад өөрийг нь хүчирхийлсэн гэж худал хэлж байсныг илрүүлж, гэм буруугүй байсныг нь тогтоолоо. Мөн шүүх хурлын явцад Амбер Херд Деппийг хэд хэдэн удаагийн хүчирхийлэлд буруутгасан ч хангалттай нотлох баримт гарган тавьж чадаагүй байна. Жонни Депп “Шүүгчид миний амьдралыг эргүүлэн өгсөн. Би үнэхээр тайван байна" хэмээжээ.