Х.Баттулгын эгч Х.Цэндбаяр мэдэгдэл гаргажээ
6 сарын 8, 2022

  “Баянгол” зочид буудал, "Мах импекс" зэрэг газруудад өчигдөр Эрүүгийн цагдаагийн албанаас нэгжлэг хийсэн. Учир нь дээрх компаниудын шошго “Эмээлт” дэх БНХАУ-ын хөрөнгө оруулалттай "Эм Ди Си Пи" ХХК-ийн махны үйлдвэрээс олдсон хэмээн МХЕГ-аас мэдээлсэн.  Шалгалттай холбоотойгоор "ХКҮ" ХХК-ийн захирал Х.Цэндбаяр мэдэгдэл гаргажээ.

Мэдэгдэлд "Миний үүсгэн байгуулсан "ХКҮ" ХХК болон ажлын нэр төрд ноцтой халдаж, зохион байгуулалттай илт гүтгэж байна. Эрүүгийн цагдаагийн албанаас хяналт шалгалт хийх үеэрээ хэвлэлд хандан "Эм Ди Си Пи" ХХК нь Х.Цэндбаярын эзэмшил мэт гүтгэлэг тараалаа. Эл асуудлаар хуулийн байгууллагад хандана. Эм Ди Си Пи компанитай огт хамааралгүй" гэв.

Дашрамд дурдахад Х.Цэндбаяр нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгын төрсөн эгч юм.